“Мах импэкс” ХК: Шинэ он танд аз жаргал авч ирэх болтугай

Хуучирсан мэдээ: 2017.12.29-нд нийтлэгдсэн

“Мах импэкс” ХК: Шинэ он танд аз жаргал авч ирэх болтугай

“Мах импэкс” ХК: Шинэ он танд аз жаргал авч ирэх болтугай

Нийслэлчүүдийг эрүүл мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилготой “Мах Импэкс” ХК өнгөрч буй 2017 онд амжилт бүтээлээр дүүрэн байлаа.

“Мах импэкс” ХК нь өдгөө 76 нэр төрлийн хиам, хиаман бүтээгдэхүүн, “Нүүдэл” брэндийн 20 нэр төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн, үйлдвэрийн аргаар боловсруулсан үхэр, хонины I, II зэргийн махыг нийслэлийн иргэдэд тасралтгүй нийлүүлэн ажиллаж байна.
 

Европ технологийг Азид анхлан нэвтрүүлэгч “Мах импэкс” ХК-ийн “Берлин” брэнд зах зээлд нэвтрээд удаагүй ч хэрэглэгчдийн хэзээний танил бүтээгдэхүүн болж чадсан байна. “Берлин” брэнд нь 2017 онд савлагаагаа шинэчлэн, нэр төрлөө нэмэн амжилтаа ахиуллаа.

Малчдыг орлогожуулах зорилгын хүрээнд “Малчдыг дэмжих” хөтөлбөрийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэв. Хөтөлбөрийн хүрээнд Исламын Бүгд Найрамдах Иран улс руу махны экпортыг амжилттай эхлүүллээ.

“Мах импэкс” ХК-ийг 2017 онд Монголын хүнсчдийн холбооноос Монголын хөдөөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үйлдвэрээр шалгаруулан, батламжиллаа.

Үргэлж бидэнтэй хамт байдаг нийт хэрэглэгч, харилцагч та бүхэндээ Үндэсний эрх, чөлөөгөө сэргээн мандуулсны түүхт 106 жилийн ойн баярын мэндийг хүргэж шинэ он танд аз жаргал авч ирэх болтугай хэмээн хүсэн ерөөе.

 

МАХ ИМПЭКС ХК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж