Apple уучлал гуйж, iPhone-ийн баттерейгаа хямдруулав

Хуучирсан мэдээ: 2017.12.29-нд нийтлэгдсэн

Apple уучлал гуйж, iPhone-ийн баттерейгаа хямдруулав

Apple уучлал гуйж,  iPhone-ийн баттерейгаа хямдруулав

Apple компани iPhones-ийн хуучин загваруудын баттерей амархан муудаж байгаад хэрэглэгчдээс уучлал гуйжээ.

Технологийн аварга компани өчигдөр /2017.12.28/ албан ёсны вэб хуудсанд гаргасан нуршуу мэдэгдэлдээ баттерей хэрхэн амархан мууддаг талаар тайлбарласан байна. Мөн энэ алдаагаа залруулахын тулд түр хугацаанд iPhone-ийн баттерейн үнийг 2018 оны нэгдүгээр сарын сүүлээр 29 ам.доллараас эхлэн бууруулах гэнэ.

Харин 2019 онд баттерейг  ердийнхөөр 79 ам.доллараар худалдаалах ажээ.

Сүүлийн үед хэрэглэгчид Apple компанийг  iPhone гар утаснуудын баттерейн эдэлгээний хугацааг уртасгахын тулд зориуд програм хангамжийн шинэчлэл хийхгүй байгаад хэрэглэгчид гомдол гаргах болсон юм.  iPhone-ийн  хуучин загварууд цэнэгтэй хэрнээ шууд унтрах тохиолдол олон гарч байгаа ажээ. Apple компани үүнийг литийн ион баттерей хуучрах үед ийм доголдол үүсдэг гэж тайлбарласан юм. Зарим хэрэглэгчид үүнийг шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд сурталчлах гэсэн арга гэж үзэж, тус компанийг шүүхэд өгөөд байгаа юм.

Харин Apple компани шинэ iOS үйлдлийн систем хэрэглэгчдэд баттерейн цэнэг алдалт ямар түвшинд байгааг хянах боломж олгоно гэж мэдэгджээ.

Эх сурвалж:CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж