Трамп: Хятад үйлдэл дээрээ баригдлаа

Хуучирсан мэдээ: 2017.12.29-нд нийтлэгдсэн

Трамп: Хятад үйлдэл дээрээ баригдлаа

Трамп: Хятад үйлдэл дээрээ баригдлаа

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Хятад улс Хойд Солонгост газрын тос нийлүүлэхээ үргэлжлүүлж байгаад урам хугарч байна гэжээ.

Трамп энэ тухай твиттертээ “Хятад үйлдэл дээрээ баригдлаа. Пхеньянд газрын тос нийлүүлэхээ зогсоохгүй бол Солонгосын хойгийн хямрал хэзээ ч арилахгүй” хэмээн бичсэн байна.

Пхеньяны худалдааны гол түнш байсаар ирсэн Хятадыг Хойд Солонгосын эдийн засгийг далдуур дэмжиж байна гэдэг сэрдлэгийг Бээжин үгүйсгэдэг.

Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын газрын тосны бүтээгдэхүүний импортыг 90 хувиар бууруулах АНУ-ын боловсруулж, НҮБ-аас баталсан тогтоолыг Бээжин дэмжсэн юм.

Гэсэн хэдий ч Хятад Хойд Солонгост газрын тос, шатахуун нууцаар нийлүүлсэн хэвээр байгаа талаар Өмнөд Солонгосын нэгэн сонинд мэдээлсний дараа АНУ Бээжинг буруутгажээ.

Тус сонинд Өмнөд Солонгосын засгийн газрын албаны хүний хэлсэн үгнээс иш татан, хиймэл дагуулаас авсан зургаар аравдугаар сараас хойш Хятадын шатахуун тээвэрлэгч хөлөг хөлөг онгоцнуудаас 30 гаруй удаа Хойд Солонгосын тээвэрлэгч онгоцонд газрын тос нийлүүлсэн байна.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж