Өнөөдрөөс эхлэн ирэх мягмар гариг хүртэл улс даяар дөрөв хоногийн хугацаатай амарна. Шинэ жилийн өдрүүдэд буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2018 оны нэгдүгээр сарын 2 хүртэл бүх нийтийн амралт таарч буй.
Амралтын олон өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн эмнэлгүүдийг дараах хуваарийн дагуу ажиллуулахаар болжээ. Эдгээр өдрүүдэд дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүд, Хүүхдийн кабинетууд болон Шүд эрүү нүүрний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллана. Мөн хүүхдийн кабинетууд бүтэн ажиллахаас гадна дараах утсаар мэдээлэл өгч байна.
ШААРДЛАГАТАЙ УТАСНЫ ЖАГСААЛТ