“Хүн мод” өнөөдрөөс дэлгэцэнд гарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.12.29-нд нийтлэгдсэн

“Хүн мод” өнөөдрөөс дэлгэцэнд гарч эхэллээ

“Хүн мод” өнөөдрөөс дэлгэцэнд гарч эхэллээ

“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаярын бүтээл “Хүн мод” уран сайхны кино өнөөдрөөс Тэнгис, Өргөө  кино театруудаар гарч эхэллээ. Киноны гол дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва, жүжигчин А.Төгсбаяр, Д.Оюунтуул, Б.Батсумъяа, Н.Отгонбаяр, М.Эмүжин, Э.Тэмүүлэн, Э.Энэрэл нар тогложээ. 

“Хүн мод” уран сайхны кинонд нэгэн гэр бүлийн тухай өгүүлнэ. Нэг айлын дөрвөн хүүхэд амьдрал ядуухан ч ээжтэйгээ хамт аз жаргалтай амьдардаг байв. Гэвч ээж нь өөд болж, ах дүүс бага насандаа өнчирчээ. Багаасаа өнчирсөн тэдэнд олон асуудал тулгарах бөгөөд үл ойлголцох зүйл ч гарна…

Аав, ээжийн хайр, ах дүүгийн халамж, гэр бүлийн үнэ цэнэ, нандин дурсамж, бусад олон зүйлийг бодогдуулах “Хүн мод” уран сайхны киног үзээрэй. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж