Ньюс хөтөч: Үндэсний эрх чөлөөний ойн өдөр

Хуучирсан мэдээ: 2017.12.29-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Үндэсний эрх чөлөөний ойн өдөр

Ньюс хөтөч: Үндэсний эрх чөлөөний ойн өдөр

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 29

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ҮС ЗАСУУЛАХАД сайн өдөр

Сугар гараг. Билгийн тооллын 11, Гоё хүүхэн одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1911.12.29 Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлав. Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөжээ. Энэ өдөр мөн таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

11.40

  • ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ 106 ЖИЛИЙН ОЙН БАЯРын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд Төрийн шагнал гардуулна.
  • Нийслэлийн цагдаагийн газрын 3 давхрын танхимд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

13.00

  • ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ 106 ЖИЛИЙН ОЙН БАЯРын өдрийг тохиолдуулан төрийн өндөрлөгүүд Чингис хааны хөшөөнд цэцэг өргөнө.
  • ЭМЯ-ны хурлын зааланд Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн одон, мeдалиар шагнаж урамшуулна.

13.00

  • Нийслэлийн харъяат иргэдэд төрийн одон, мeдаль гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаатай.

14.00

  • Чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР

19.00

  • Дуурь, бүжгийн эрдмийн театрт ‘Цөмөөхэй’ бүжгэн жүжигтэй. Ерөнхий продюсер Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж