Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд болно.
Энэ оны отгон барилдаанд олон хүчтэнүүд зодоглох аж. Бөхийн барилдааны бүртгэлийг цахимаар авдаг болсон ба улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Х.Гантулга, улсын харцага М.Бадарч, улсын начин Э.Энхбат нарын тэргүүтэй бөхчүүд бүртгүүлжээ.
2011 оноос эхлэлтэй энэхүү барилдаанд Улсын аварга С.Мөнхбат анх түрүүлж байсан бол 2012 онд Улсын заан М.Өсөхбаяр, 2013 онд Улсын заан Б.Пүрэвсайхан, 2014 онд Улсын аварга С.Мөнхбат, 2015 онд Улсын заан Б.Пүрэвсайхан, 2016 онд Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлжээ.
Улсын аварга С.Мөнхбат, Улсын харцага Б.Пүрэвсахйан нар тус бүр хоёр удаа, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын арслан Р.Пүрэвдагва нар тус бүр нэг удаа түрүүлж, цомын эзэн болж байв.