Төрсөн эх орончдын гунигт төгсгөл

Хуучирсан мэдээ: 2017.12.28-нд нийтлэгдсэн

СЭДЭВ 360

Төрсөн эх орончдын гунигт төгсгөл

Эх орон, газар шороо, эрх чөлөөны төлөөх тэмцэлийн түүхэнд унаж босож, алдаж онож явсан удааг тоолшгүй. Булаан эзлэгчдийн эсрэг өрнүүлсэн тэмцэл, үе үеийн эх орончдыг төрүүлсээр ирсэн. Нэгэн биеийн амь нас, хүний  жам ёсны амьдралыг үл хэрэгсэн гагцхүү өнөөгийн биднээс хайгаад олдохгүй үнэнч сэтгэл, тууштай бодлого, тэмцэл, үгүйсгэж болохгүй үнэ цэнийн төлөө төрсөн, төгссөн эх орончид. Зуун зуун дамнуулан санах, сэхээрэх  ёстой баатруудын гунигт хэрнээ бахархам басхүү сургамжит гашуун түүх. Тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгчид цэл залуугаараа өөд болцгоожээ. Их гүрнүүдийн монголыг хуваан эзлэх гэсэн түрэмгий зан тусгаар тогтнолын төлөө эрслэн боссон удирдагчдыг нь хорооход чиглэж байж.

Энэ өдөр, энэ эрх чөлөө эдгээр эх орончдын амь нас,цус ясан дээр өндийж боссон. Дуусгаагүй зорилго, дутуу орхисон хүсэл мөрөөдөлийнх нь үр дүн өнөөгийн бид….

“Сэдэв-360” нэвтрүүлгийн шинэ дугаар 100 гаруй жилийн тэртээ тусгаар тогтнолоо дахин сэргээсэн энэ өдөр түүнийг удирдан оролцсон эх орончдын эмгэнэлт төгсгөлийн талаар хөндөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж