Американ Эйрлайнс хулгайд сэрдсэн зорчигчдоосоо уучлал гуйжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.28-нд нийтлэгдсэн

Американ Эйрлайнс хулгайд сэрдсэн зорчигчдоосоо уучлал гуйжээ

Американ Эйрлайнс хулгайд сэрдсэн зорчигчдоосоо уучлал гуйжээ

“Американ Эйрлайнс” компани хулгайн хэрэгт сэрдэж, онгоцноос хөөж буулгасан мэргэжлийн сагсан бөмбөгийн хоёр тамирчнаас уучлал гуйжээ. Маркиз Тийг, Трэйсон Буррел нар Зул сарын баярын урд өдөр тэмцээнд оролцохоор  Далласаас өмнөд Дакота руу  “Американ Эйрлайнс”-ын онгоцонд суусан байжээ.

Гэвч онгоц хөөрөхийн өмнө үйлчлэгч тэднийг нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдын хэсгээс хөнжил хулгайлсан гэж сэрдэж, онгоцноос хөөж буулгажээ.

Тамирчид хөнжил хулгайлаагүй гэдгээ баталж, харин нэгэн зорчигч өөрөө тэдэнд өгснийг тогтоосон байна. Хоёр тамирчны хэн нь ч энэ хэргийн талаар гомдол мэдүүлээгүй боловч тэдний дасгалжуулагч Дэрнелл Лазир твиттертээ “энэ хэрэг бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтаас үүдэлтэй хэрэг” хэмээн бичжээ.  Онгоцны үйлчлэгч тамирчдыг нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдын хэсгээс хөнжил барьж гарч ирэхийг хараад “Та хоёр хулгайлсан уу?” хэмээн асуусан гэнэ.

Тамирчдад нэгдүгээр зэрэглэлийн нислэгийн тийз өгсөн бөгөөд тэд өөр нислэгээр дараагийн тэмцээн болох газар руу ниссэн байна.

Хар арьст зорчигчдын зүгээс тус компанид гомдол ихээр гарсан учраас 120,000 ажилтнууддаа ёс зүйн шинэ сургалт явуулахаа удирдлагууд нь амласан юм.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж