Эрүүл мэндийн яам, “Монгол Эм импэкс” концерн хамтран өнөөдөр /2017.12.28/ Элэгний С вирусийн эсрэг ледвир эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг тэглэх талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэгт зурлаа.
Ингэснээр өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, эмийн эмчилгээний зардлыг бүрэн хөнгөлж, ледвир эмийг үнэ төлбөргүй авах боломжтой болж байгааг албаныхан дуулгасан юм.
Элэгний С вирусийн эсрэг ледвир эмийг өнгөрөгч 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нд албан ёсоор Монголын эмчилгээнд хэрэглэж эхэлжээ. Одоогийн байдлаар 9000 гаруй хүн энэ эмийн эмчилгээнд хамрагдаж, өвчнөө эмчилж байгаа аж.
Уг эм нь элэгний С вирусийг 99 хувийн үр дүнтэйгээр эмчилдэг бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажсан бүтээгдэхүүн гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.
Д.Уудам