НӨАТ-ын буцаан олголтоо хэзээ авах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.12.28-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын буцаан олголтоо хэзээ авах вэ?

НӨАТ-ын буцаан олголтоо хэзээ авах вэ?

НӨАТ-ын тухай хуульд зааснаар доор дурдсан нөхцөл, шаардлагыг хангасан худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

Хоёр болон түүнээс дээш аккаунттай хэрэглэгчийн НӨАТ-ын буцаан авалтыг шилжүүлэх боломжгүй учир давхар бүртгүүлсэн олон аккаунттай хэрэглэгчид бүртгэлээ нэгтгэх шаардлагатай аж.

Сануулахад, 2017 онд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтын мэдээллийг 2018 оны эхний найман өдрийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай юм.

Ингээд иргэн таны бүртгүүлсэн баримтыг ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх юм байна. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаас хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэр гаргах аж.

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж