"Архины хордлогоос болгоомжил"

Хуучирсан мэдээ: 2017.12.28-нд нийтлэгдсэн

"Архины хордлогоос болгоомжил"

"Архины хордлогоос болгоомжил"

Шинэ жилийн баяраар  иргэд архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж байна. Тиймээс иргэдэд архины хордлогоос сэрэмжлүүлэхээр НЭМҮТ-ийн эрүүл мэндийг дэмжих өвчнөөс урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн Ч.Батмөнхөөс дараах зүйлийг тодрууллаа.


-Баяраар архины хордлогод орох явдал багагүй гардаг. Танайхаас үүнд хэр хяналт тавьдаг вэ?

-Монгол Улсад 47 архины үйлдвэр байна. Харин пивоны үйлдвэр 17 орчим,  виноны үйлдвэр хоёр байдаг. Бид ямар нэгэн үйлдвэрлэгчидтэй тэмцэх бус архины хамааралтай хүмүүст хор хөнөөлийн талаар ойлгуулах ёстой. Цусан дах спиртийн хэмжээ,  цусны өтгөрөлт ихсэх тусам л хүн үхэл рүү ойртдог. Энэ юу хэлж байна вэ гэвэл цусан дах этилийн спиртийн хэмжээ 00.1 байвал согтож эхэлж байна гэж үздэг. Хэрэв тухайн хүний цусан дах этилийн спиртийн хэмжээ 00.6 байвал гүн согтолт буюу үхлийн тун гэсэн үг юм.  Архины байнгын хэрэглээ нь хүний оюун ухаан, мэдрэл, зүрх судас зэрэг дотоод эрхтэн системийг гэмтээдэг. Улмаар амь насаа алдах эрсдэлд орж байна.

-Архины хордлогод орсон хүмүүст ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Архи уусны маргааш нь шартдаг шүү дээ.  Шарталт гэдэг нь архины хордлогыг хэлж буй юм. Хэрвээ архи хэтрүүлэн хэрэглээд хордлогод орсон тохиолдолд даралт ихсэх, салгалах, чичрэх, ухаан санаа манарах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдэг танд илэрч байвал заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Хүмүүс ихэвчлэн шарталтаа тайлснаар зүгээр болчихно гэж боддог. Гэтэл үгүй шүү дээ. Архины хордлогоос болж хорвоог орхисон зөндөө хүн бий.

-Архийг нэг удаад хэрэглэх стандартын тун гэж байдаг уу?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор нэг удаа хэрэглэх архины хэмжээг 25-30 миллитр гэж заасан байдаг. Вино 100 миллитр, пиво 300 миллитр нэг удаад хэрэглэх стандарт тун нь энэ. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаар жилд нэг хүн 8-9 литр архи согтууруулах ундаа оногдож байгаа тохиолдолд үндэсний аюулгүй байдалд эрсдэл гарлаа гэж тооцдог. Тиймээс иргэд баярын үеэр архи, согтууруулах ундаа хэрэглэхдээ тунг нь хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.

Э.Ариун

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж