Шагналын 10 мянган ам.долларыг Б.Оюунсүрэнд хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2017.12.28-нд нийтлэгдсэн

Шагналын 10 мянган ам.долларыг Б.Оюунсүрэнд хандивлажээ

Шагналын 10 мянган ам.долларыг Б.Оюунсүрэнд хандивлажээ

Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Оюунсүрэн мөрөндөө хүнд бэртэл авч, БНСУ-д яаралтай хагалгаанд орохоор болсон билээ. Түүний мөрний эмчилгээнд зориулж 65 сая төгрөг хэрэгтэй болсон бөгөөд “Нэг сэтгэл” аяныг өрнүүлж эхэлсэн.

Монголын чөлөөт бөхийн холбооны /МЧБХ/ цэнгүүний үеэр “Нэг сэтгэл” аянд Б.Оюунсүрэнтэй хамт мөр зэрэгцэн зүтгэж явсан тамирчид, багш дасгалжуулагч, найз нөхөд, хамт олон нь нэгдсэн байна. Түүнд МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, Удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх нар тус бүр тав, МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин Б.Болд гурав, Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны хүндэт шүүгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн нэг сая төгрөгийг эмчилгээнд нь хандивлажээ. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас замын зардлыг даахаар болсон байна.

Түүнчлэн энэ сарын эхээр ОХУ-ын Чебоксар хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид шагналын 10 мянган ам.долларыг хандивлахаар болжээ. Чөлөөтийн тамирчид, багш дасгалжуулагчдаас гадна спортын зүтгэлтнүүд “Нэг сэтгэл” аянд нэгдээд байна.

“Стамбул 2010” ДАШТ-ий мөнгөн медальт, оюуны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, “Mongolia Open” олон улсын тэмцээний хошой мөнгөн медальт Б.Оюунсүрэн 23 насандаа зодог тайлсан юм. Тэрбээр мөрөндөө хүнд бэртэл авч тамирчны замналаа өндөрлүүлсэн ч дасгалжуулагчийн албанд шилжсэн.

Б.Оюунсүрэн БНСУ-д яаралтай хагалгаанд орохоор болсон бөгөөд түүний эмчилгээнд зориулсан хандивын “Нэг сэтгэл” аяныг эхлүүлээд байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж