Аса аварга долоон жилийн дараа сүмогийн дэвжээнд гарлаа

Хуучирсан мэдээ: 2017.12.28-нд нийтлэгдсэн

Аса аварга долоон жилийн дараа сүмогийн дэвжээнд гарлаа

Аса аварга долоон жилийн дараа сүмогийн дэвжээнд гарлаа

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж шинэ оныг Япон улсад өнгөрүүлнэ. Тэрбээр өнөөдөр сүмогийн бэлтгэл хийж, дэвжээнд гарчээ.

Энэ  талаараа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүргэсэн байна. Их аварга нүүр номдоо “7 жилийн дараа жинхэнэ дэвжээн дээр гарлаа. Танил дотно үнэр, урьд нь хийж байсан үйл хөдлөл хаа нэгтэй харсан үзсэн тэс хөндлөнгийн тэр нэгэн мэдрэмж. Нэг л сайхан мэдрэмж, үгээр хэлэхэд нулимс мэлмэрэх тэр нэгэн агшин. Цэвэгням ахдаа баярлалаа” гэжээ.

Асашёрюү Д.Дагвадорж 2010 оны нэгдүгээр сарын башёд 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлсэн. Тэрбээр уг башёгийн дараа зодог тайлсан бөгөөд дээд зиндаанд 25 удаа түрүүлж, Японы эзэн хааны цомыг хүртсэн юм.

Асашёрюү Д.Дагвадорж энэ сарын 31-ний өдөр ABEMA телевизээр “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” шоу нэвтрүүлэгт оролцох юм. Түүний эхний ээлжинд тамирчин биш таван залуу барилдах бол тэдгээрийг ялсны дараа гурван өрсөлдөгч хүлээж байгаа. Одоогоор түүнтэй Америкийн холимог тулаанч Боб Сапп болон Японы жүдо бөхийн шилдэг тамирчин байсан Изүми Хироши нар тулалдана. Харин сүүлийн өрсөлдөгч тодроогүй байгаа.

Боб Саппыг Асашёрюү Д.Дагвадоржтой өрсөлдөхгүй гэсэн мэдээлэл байгаа ч ABEMA телевизээс гарсан сүүлийн мэдээлэлд түүнийг багтаасан байна.

“Асашёорюүг унагаагаад 10 сая иен” шоу нэвтрүүлэгийн дүрэмд “Харитэ алгадах мэх хийхгүй”, “Тачай дээр зайлахгүй”, “Тохойлдож мөргөхгүй” гэж заасан байдаг аж. Эдгээр гурван дүрмээс бусад үед мэргэжлийн сүмо бөхийн дүрэмтэй ижил явагдах юм байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж