Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажилласан зарим хүнд дипломат цол олголоо.
Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 106 жилийн ойг тус тохиолдуулан Гадаад харилцааны салбарт олон жил ажилласан дипломатуудад цол олголоо. Тодруулбал, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Б.Даваадорж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж, Гадаад харилцааны яамны хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очирт “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол олголоо.
Дипломат цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв. Шагнал гардуулах ёслолд Монгол Улсад байгаа Б.Даваадорж, Т.Жанабазар нар өөрийн биеэр хүрэлцэн ирж цолоо гардан авлаа.
Т.НОМИН
Холбоотой мэдээ