Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо арванхоёрдугаар сарын 30-нд буюу бямба гаригт Төрийн ордонд 10.00 цагт хуралдана. Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар 2017 оны АН-ын үйл ажиллагааны тайланг хэлэлцэн дүгнэж, ирэх оны хийх намын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах юм байна. Түүнээс гадна Үндэсний бодлогын хороонд шинээр сонгогдсон 28 гишүүнийг батламжлах, Улс төрийн зөвлөлийн долоон гишүүнийг томилох аж.
Үндэсний бодлогын хорооны ээлжит хоёрдугаар хуралдаанд нийслэл, аймаг, орон нутгийн төлөөлөгчдөөс бүрдсэн 411 гишүүн оролцох юм байна. АН-ын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга нар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлангаа Үндэсний бодлогын хороонд тайлагнах юм байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ