Хятадын Шандунь мужийн нэгэн тосгоны залуу сүйт бүсгүйгээ гэртээ авчирч, хуримлахын тулд нисдэг тэрэг хөлсөлжээ.
Шанхай, Хонконг руу хэд хэдэн удаа онгоцоор ниссэн залууд хуримаа хийхдээ нисдэг тэргээр очих санаа төрсөн аж. Хосууд нисдэг тэрэг хөлслөхөд 100,000 юань буюу 15,000 ам.доллар зарцуулсан гэнэ. Залуу Шандунь мужийн Бинжоуд амьдардаг сүйт бүсгүйгээ очиж авахад нисдэг тэргээр нэг цаг орчим нисчээ. Залуу хосыг нисдэг тэрэгнээс буухад хуримын ёслол албан ёсоор эхэлсэн гэнэ.
Хятадад нисдэг тэрэг хөлслөхийн тулд маш олон зөвшөөрөл авч, бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай ээдрээтэй үйл явц боловч сүйт залуу нислэгийн удирдлагын газраас зөвшөөрөл авч чадсан байна.
Эх сурвалж: chinanews