Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгохоор болжээ. Тодруулбал, хүүхэд төрсөн сараас нь эхлэн тооцож, төсвийн жил, батлагдсан төсөвт багтаан нөхөн олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгажээ.
Энэ онд мэндэлсэн хүүхдүүдэд олгох хүүхдийн мөнгөний нөхөн олголтын үлдэгдэлд нийт 4.5 тэрбум төгрөг зарцуулах аж.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР