60 жил нөхөрлөсөн найзууд ах дүүс болохоо мэджээ

Хуучирсан мэдээ: 2017.12.28-нд нийтлэгдсэн

60 жил нөхөрлөсөн найзууд ах дүүс болохоо мэджээ

60 жил нөхөрлөсөн найзууд ах дүүс болохоо мэджээ

74 настай Уолтер Макфарлин, 72 настай Алан Робинсон нар 60 гаруй жил нөхөрлөсний дараа төрсөн ах дүүс гэдгээ санамсаргүй олж мэджээ.

Номхон далайн Гонолулуд мэндэлсэн ах дүү хоёр бага сургуульд хамт суралцаж, ахлах сургуулийн хөлбөмбөгийн багт хамт тоглож өссөн бөгөөд хамтдаа нэг эхнэр авна хэмээн хошигнодог байжээ.

Тэдний суралцаж байсан сургуульд үр хүүхдүүд, ач нар ч мөн хамт суралцаж, гэр бүлийн найзууд болсон аж. Харин нэг удаа Макфарлин олон жилийн өмнөөс хайж байсан төрсөн эцгийгээ олохоор ДНХ-ийн шинжилгээ өгснөөр санаанд оромгүй үнэнийг олж мэджээ. Түүний багын найз Робинсон үнэн хэрэгтээ түүний төрсөн дүү байжээ.

Уолтер Макфарлин, Алан Робинсон нар хоёул Гонолулуд төрсөн юм.  Тэр үе бол Сувдан эрэг рүү  япончууд дайрсны дараах хөл толгойгүй он жилүүд билээ.

Ээж нь Макфарлиныг айлд өргүүлэх гэж байсан бөгөөд эмээ, өвөө нь Хавайн уламжлалын дагуу хүүхэд үрчлэх тохитой айл хайж байжээ. Харин  Макфарлиныг биш, дүүг нь төрөхөд шууд айлд өргүүлсэн аж. Ингэж Робинсон төрсөн аав, ээжийгээ огт мэдэхгүй өссөн юм. Нэг жилийн өмнө Макфарлин охидынхоо ятгалгаар төрсөн эцгээ олох найдвар тээн, ДНХ-ийн шинжилгээ өгчээ. Шинжилгээний хариу ирэхэд түүний ДНХ-ийн мэдээлэлтэй адил төстэй шинжээр нь эх нэгтэй төрсөн дүү байгаа нь тогтоогджээ. Ингэж 70 гаруй жилийн өмнө салсан ах дүү хоёр санаандгүй нэг нэгнээ олсон байна.

Эх сурвалж: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж