Алдарт жүжигчин Мэрлин Монро гол дүрд нь тоглосон гэх ердөө зургаахан минутын порно киноны хальсыг дуудлагаар худалдах гэсэн оролдлого бүтэлгүйтжээ. Өнгөрөгч ням гаригийн үдэш Аргентиний нийслэл Буэнос-Айрест кино үйлдвэрлэлтэй холбоотой ховор нандин эд зүйлсийг худалдах дуудлага худалдаа зохион байгуулсан юм. Тэдгээрийн дундаас Мерилин Монрогийн гэх уг хальсыг худалдан авах хүсэлтэй нэг ч хүн байсангүй.
Микель Барсад буй уг хальсыг 1997 онд олсон. 2001 онд нэгэн цуглуулагч 1,2 сая ам.доллараар худалдаж авсан гэдэг. Гэхдээ хальсан дээрх бүсгүйг Мерилин Монро мөн гэдэг ч эргэлзээтэй нь энэ удаагийн дуудлага худалдаа бүтэлгүйтэхэд нөлөөлсөн байж болох талтай. Учир нь Мерилин Монрогийн шүтэн бишрэгчид түүний нэртэй эд зүйлд гар татдаггүй юм. Өнгөрсөн жил л гэхэд Монрогийн хөх болон таазны ясны гурван ширхэг рентген зураг 45 мянган ам.долларын үнэ хүрч байсан билээ.
Түүнээс гадна Монрогийн гэж нэрлэж буй уг хальсыг худалдсан бол шүүхэд гомдол гаргах тухайгаа жүжигчин бүсгүйн зураг хөргийг эзэмших эрхтэй “
Authentic Brands Group” мэдэгдсэн юм.