Иерусалимд барих төмөр замын буудлыг Трампын нэрээр нэрлэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2017.12.28-нд нийтлэгдсэн

Иерусалимд барих төмөр замын буудлыг Трампын нэрээр нэрлэнэ гэв

Иерусалимд барих төмөр замын буудлыг Трампын нэрээр нэрлэнэ гэв

Иерусалимын хуучин хотод барихаар төлөвлөж буй төмөр замын буудлыг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын нэрээр нэрлэнэ хэмээн Израилийн тээврийн яамны сайд мэдэгджээ.

Өнгөрсөн зуны Трампын Хуучин хотод  хийсэн айлчлал бол Иерусалимын статусыг АНУ  хүлээн зөвшөөрөх дохио болсон гэж болно.

Шинэ төмөр замын буудлыг Трампын нэрээр нэрлэх гэж буй нь Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, элчин сайдын яамаа Тель-Авиваас нүүлгэх шийдвэр гаргасны хариу талархал ажээ.

Трампын шийдвэрийг НҮБ болон дэлхийн олон улс орон эсэргүүцсэн бол Израиль баярлан хүлээн авсан билээ.

Израиль, Палестины урд удаан ээдрээтэй харилцааны хөндүүр сэдэв болох Иерусалимын статусыг энхийн хэлэлцээрээр тохиролцох ёстой байсан ч АНУ, Израиль дур мэдэн шийдвэр гаргасан нь энэ бүс нутагт бөмбөг дэлбэлсэнтэй адил үйл явдал болж, олон улсын харилцаанд тааварлахын аргагүй нөхцөл байдал авчирсан юм.

Тель-Авивыг Иерусалимтай холбох 715 сая ам.долларын өртөг бүхий энэхүү өндөр хурдны төмөр замын төсөл нь Иерусалимын статусаас илүү ээдрээтэй. Төмөр зам Йорданы баруун эрэг буюу Палестины газар нутгийг дайран өнгөрөх ажээ.

Эх сурвалж : CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж