Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Монгол залуу хүн 2020

Төвийн бүсийн залуучууд “Монгол залуу хүн-2020”
хөтөлбөрт саналаа оруулав

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооноос зарласан “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан АЗХ-ны “Монгол залуу хүн-2020” төвийн бүсийн чуулга уулзалт Дархан-Уул аймагт амжилттай болж өнгөрлөө.

Чуулга уулзалтын үеэр залуучууд “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн “Амьдралын боловсролтой Монгол залуу хүн”, “Ажилтай, орлоготой Монгол залуу хүн”, “Архигүй Монгол залуу хүн”, “Авьяас чадвартай Монгол залуу хүн”, “Авлигагүй Монгол залуу хүн” гэсэн таван зорилтын чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарцын талаар монгол залуу хүн хөгжлийн талаар залуучуудаас ихээхэн бодитой санал санаачлагууд гарч байсныг “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрт тусган ажиллах болно гэдгээ энэ үеэр АЗХ-ны удирдлагууд илэрхийлжээ.

“Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн үндсэн чиглэлд бүс нутгийн залуучуудын дуу хоолой, санал санаачлагуудыг тусгах, улмаар монгол залуу хүний 2020 онд хүрсэн байх хөгжлийн төвшинг тодорхойлох зорилгоор зохион байгуулагдсан тус чуулга уулзалтад АЗХ-ны Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймгийн салбар байгууллагуудын төлөөлөл болсон 100 орчим залуучууд оролцсон бөгөөд урилгаар АЗХ-ны Ерөнхийлөгч, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, АЗХ-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Баатархүү, Г.Энх-Амгалан, Удирдлагын зөвлөлийн гишүүн Д.Бямбасүрэн, Нийслэлийн АЗХ-ны Дэд Тэргүүн Б.Батцэнгэл /Quiza/ нарын албаны хүмүүс оролцсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж