Санкт-Петрбургийн супермаркетад дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.28-нд нийтлэгдсэн

Санкт-Петрбургийн супермаркетад дэлбэрэлт болжээ

Санкт-Петрбургийн супермаркетад дэлбэрэлт болжээ

ОХУ-ын Санкт-Петрбург хотын нэгэн супермаркетад дэлбэрэлт болж, 10 гаруй хүн шархаджээ. Мөрдөн байцаагчид энэхүү дэлбэрэлтийг  алан хядах оролдлого гэж сэжиглэж байгаа юм.  Дэлбэрэлтийн улмаас хүний амь хохироогүй боловч супермаркетын ойр орчимд их хэмжээний эвдрэл хохирол гарчээ.

Арванхоёрдугаар сарын эхээр Санкт-Петрбург хотын Казань цогчин дуганд алан хядагчид халдлага үйлдэхээр төлөвлөснийг Оросын тусгай албаныхан АНУ-ын тагнуулын төв агентлагийн тусламжтайгаар илрүүлсэн билээ.  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ явдлын дараа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампт утсаар талархал илэрхийлсэн.

Тухайн үед Оросын хэвлэлүүдээр алан хядагчид хэд хэдэн газар халдлага үйлдэхээр төлөвлөж байсан тухай мэдээлсэн юм. Оросын хууль сахиулагчид энэ хэрэгт холбоотой хэд хэдэн хүнийг баривчлан саатуулсан билээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Санкт-Петрбург хотын метронд гарсан дэлбэрэлтийн улмаас 13 хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархадсан.

   Эх сурвалж: BBc 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж