“Андууд нэг бүл төсөл” үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.28-нд нийтлэгдсэн

“Андууд нэг бүл төсөл” үргэлжилж байна

“Андууд нэг бүл төсөл” үргэлжилж байна

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооноос /АЗХ/ улс оронд  тулгамдсан, шийдлээ хүлээсэн бодлогын асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхэд чиглэсэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлхээр бэлтгээд байгаа аж. Энэхүү ажлынхаа эхлэл болгон нийгэмд, намын гишүүддээ чиглэсэн цуврал төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. “Андууд нэг гэр бүл” төслийн хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хэвтэн эмчлүүлж буй нярай үрсэд зориулан Үндэсний “Тоди” брэндийн 70 мянган живх хандивлах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү хандивын үйл ажиллагаа энэ сарын 24-ны өдрөөс эхэлсэн бөгөөд Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд зохион байгуулагдаад байгаа юм. Өнөөдөр холбооны залуучууд Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд ажиллаж хандивын ажлаа үргэлжлүүлэх юм байна.

Сүүлийн үед утаа, хүйтрэлтээс үүдэлтэй ханиад томуу дэгдэж дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүд өндөр ачаалалтай ажиллаж, эмнэлэгүүдийн ачаалал хэтэрч нярай хүүхдүүд коридорт хэвтэн эмчлүүлж байгаа юм. АЗХ-ны залуучууд ирэх өдрүүдэд 21 аймгийн салбараараа дамжуулан аймгуудын нэгдсэн эмнэлгийн нярайн тасгуудад хэвтэн эмчлүүлж байгаа бяцхан үрсдээ зориулан хандивын аянаа үргэлжлүүлэх аж.

Тус холбооноос “Цаашид гар сунган тус болхоос татгалзаж болохгүй бүлэг болох хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү чиглэсэн хандив тусламжийн аяныг бодлогоор дэмжин ажиллана” гэдгээ хандивын аяныхаа үеэр танилцуулж байсан юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж