2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр товлогдсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хүссэн хүмүүсийн материалыг Сонгуулийн ерөнхий хороо Мягмар гаригаас /2017.12.26/ хүлээн авч эхэллээ.
Бие даан нэр дэвшигчид болон парламентад суудалгүй намын нэр дэвшигчид өөрсдийг нь дэмжигчдийн нэрсийн жагсаалтыг гаргаж өгөх ёстой. Харин парламентад суудалтай намын нэр дэвшигчдэд ийм шаардлага тавигдахгүй юм. Харин намаас нь нэр дэвшүүлснийг баталсан Их хурлын протокол, нэр дэвшигчид хандивын данс нээсэн баримт, гадаад оронд хөрөнгөгүйг нотлох баримтыг мөн бүрдүүлж өгөх ёстой. Хөрөнгөтэй холбоотой материалыг бүх нэр дэвшигч гаргаж өгнө.
Нэр дэвшигчийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа нь 2018 оны нэгдүгээр сарын 31-ний 18.00 цаг /Москвагийн цагаар/ юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ