“Х ТҮЦ” продакшны уран бүтээлчдийн ээлжит бүтээл “Солиот эх” уран сайхны кино маргаашнаас бүх кино театруудаар гарч эхэлнэ. Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн уг киноны найруулагчаар гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсераар Н.Онон ажилласан. Харин киноны сурталчилгаа явагдаж байгаа энэ үед жүжигчин Н.Онон хоолойн бичлэг хийсэн ч бүтэлгүйтжээ. Энэ тухай Солиот эх/Insane Mother хуудастаа оруулж, үзэгчдээ хөгжөөгөөд авлаа.
1900-аад оны эхэн үеийн монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг аж амьдралыг “Солиот эх” уран сайхны кино харуулах гэнэ. Энэхүү кинонд хүний мөс чанар, баян хоосны ялгаа, амьдралын үнэ цэнэ хамгийн чухал нь үхтэл үрийнхээ төлөө зүтгэдэг эх хүний дайчин бөгөөд уян зөөлөн чанар нинжин сэтгэлийг гаргажээ. “Солиот эх” уран сайхны киноны гол дүрд жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү, Д.Цэрэндарьзав, Г.Тэнүүн-Эрдэнэ, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон байна.
Ч.БОЛ