УИХ-ын 2007 оны 8 сарын 16-ны хуралдаанаар 12 дугаар сарын 29-ний өдрийг ‘Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр’ хэмээн ‘нийтээр тэмдэглэх баярын өдөр’ болгон хуульчилсан юм.
Тиймээс “Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр”-ийг угтан сурагчдыг эх орныхоо түүх соёлоо мэддэг эх орноо хайрладаг үндэсний ухамсар бахархалтай иргэн болгож төлөвшүүлэх зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол” сэдвээр төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн 28505 сурагчдад анги удирдсан 901 багш хичээл заалаа.
Эх сурвалж: ХУД