Ньюс хөтөч: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцоно

Хуучирсан мэдээ: 2017.12.28-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцоно

Ньюс хөтөч: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцоно

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 28

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ

Бархасвадь гараг. Билгийн тооллын 10, Шийдэм одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардуулах арга хэмжээ болно.

10.00

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлнэ.
  • Монгол Улсын хэмжээнд энэ оны мал тооллогын ажлыг арванхоёрдугаар сарын 7-17-нд зохион байгуулжээ. Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын 2017 оны урьдчилсан дүнг танилцуулна.
  • Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, алба хаагчдад шагнал гардуулах ажиллагаа Корперайт Конвеншн Центрт болно.

12.00

  • Ерөнхийлөгчийн Тамгын газраас Иргэний танхимд хэвлэлийн хурал зохион байгуулна.
  • Монголын хөлбөмбөгийн холбооны байранд Монголын хамгийн өндөр шагналын сантай тэмцээн ‘Хүрхрээ үндэсний лиг’-ийн шагнал гардуулах ёслол болно.
  • ЭМЯ-нд Эрүүл мэндийн дэд сайд 2018-2020 онд Глобаль сангийн дэмжлэгтэй үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ДОХ, сүрьеэгийн төслийн салбар хүлээн авагч 12 байгууллагатай төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурна.
  • Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос 4н сар 40,000 багшийн цалин нэмэх асуудлаар тэмцсэн ажлын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг Live conference center-т хийнэ.

13.30

  • Есөн хөлт тугийн танхимд дипломатчдад Дипломат дээд цол гардуулна.

14.00

  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 106 жилийн ойд зориулсан "Тусгаар тогтнол өв соёл" сэдэвт оюутан, залуучуудад зориулсан лекц, ярилцлагыг Соёлын төв өргөөнд зохион байгуулна. Хүндэт зочин, голлох илтгэгчээр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, Гавж Д.Чойжамц, хамтран илтгэгчээр ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, профессор О. Батсайхан болон эрдэмтэн судлаачид, дээдэс лам хуврагууд оролцоно.

15.00

  • ЭЛЭГНИЙ С ВИРҮСИЙН ЭСРЭГ ЛЕДВИР ЭМИЙГ үнэ төлбөргүй болгож байгаа талаар ЭМЯ-наас Блью скай зочид буудлын Топаз танхимд мэдээлэл хийнэ

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР

19.00

  • Дуурь, бүжгийн эрдмийн театрт ‘Цөмөөхэй’ бүжгэн жүжигтэй. Ерөнхий продюсер Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж