Агаар, уснаа явагч онгоц бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

Агаар, уснаа явагч онгоц бүтээжээ

Агаар, уснаа явагч онгоц бүтээжээ

Хятадын 2000 жилийн өмнөх төсөөлөл өнөөдөр биеллээ олжээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 24-ны Ням гаригийн өглөөний 09.39 цагт цэнхэр, цагаан өнгө хосолсон агаар, уснаа явагч “Күн луу” AG600 онгоц Жүхай хотын Жинван онгоцны буудлаас хөөрчээ. Энэ нь гал унтраах,  далай тэнгист аврах үйл ажиллагаа явуулах тусгай зориулалттай Хятадын том оврын анхны онгоц бөгөөд туршилтын үеэр нэг цаг орчим нислэг үйлдсэн байна. Тус онгоцыг 2009 оноос бүтээж эхэлсэн аж. Онгоцны нийт урт 36.9 метр, 53.5 тоннын даацтай гэнэ.

AG600 нь Хятадын тусгай зориулалтын онгоцны шинэ ололт амжилтыг харуулж байгаагаас гадна C919 том оврын онгоцны дараах иргэний нисэхийн салбарт гарсан нэг том амжилт юм байна.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж