14 дэх удаагийн Монгол, Хятад, Оросын гоо сайхны элч шалгаруулах олон улсын тэмцээн Өвөрмонголын өөртөө засах орны Манжуур хотод зохион байгуулагдсан бөгөөд хаалтын арга хэмжээ энэ сарын 23-нд болсон байна. Тэмцээнд ОХУ-аас 30, Монгол, Хятадаас тус бүр 15, нийт 60 бүсгүй оролцож, “Мөсөн титэм”-ийн эзнийг шалгаруулжээ.
Ийнхүү гоо сайхны элч буюу “Мөсөн титэм”-ийн эзнээр Хятадын Хөлөнбуйр аймгаас оролцсон Си Бинь тодорч, дэд байруудад ОХУ-ын гоо бүсгүй Искендерова Алия, Андрусова Светлана нар шалгарчээ. Харин Шилдэг үндэсний хувцас төрөлд Монголын гоо бүсгүй Ч.Өлзийдэлгэр шалгарсан байна.
Эх сурвалж: CCTV