Дуучин, жүжигчин Женнифер Лопез, Америкийн бейсболын алдарт тамирчин Алекс Родригес нар хоёрдугаар сард болзож эхэлсэн юм. Тэд энэ сарын 25-ны өдөр буюу Христийн мэндэлсний баярын өдрийг Миамид / Miami/ гэр бүлийн хамт тэмдэглэн өнгөрүүлжээ.
48 настай дуучин, жүжигчин бүсгүй гэр бүлийнхээ хамт авхуулсан зургийг баярын үеэр инстаграм хуудсаараа дамжуулан, фенүүддээ хуваалцсан байна. Зурган дээр Родригес унтлагын өмд өмссөн байсан ба гэр бүлийн гишүүд дотор Лопезын ээж, охин, Родригесын эгч зэрэг хажууд нь сууж байгаа юм. Тэрбээр ‘Хайртай хүмүүстэйгээ хамтдаа, инээд баяслаар дүүрэн Христийн мэндэлсний баярын өдрийг тэмдэглэж өнгөрүүллээ” хэмээн тайлбартайгаар зургаа оруулжээ. Тэдний ойрын эх сурвалжийн хэлснээр тэд гэрлэхийг хүсэж байгаа, удахгүй тов зарлаж магадгүй гэсэн байна.
Эх сурвалж: People.com
Э.БУРАМ