Төрийн сангийн үлдэгдэлд хүү тооцно

Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

Төрийн сангийн үлдэгдэлд хүү тооцно

Төрийн сангийн үлдэгдэлд хүү тооцно

Монголбанк дахь Төрийн сангийн төгрөгийн харилцах дансны үлдэгдэлд Монголбанк хүү тооцож төлөх харилцааг зохицуулах гэрээг өнөөдөр /2017.12.27/ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар байгуулжээ. 

Гэрээнд зааснаар Монголбанкнаас арилжааны банкны үлдэгдэлд олгодог хүүтэй адил хэмжээгээр хүү тооцож олгохоор болж байгаа юм.

Мөн Сангийн яамны зүгээс валютын эх үүсвэрээ зөвхөн Монголбанкинд худалдах тухай чухал зохицуулалт энэ гэрээнд тусжээ.

Уг гэрээ нь төсөв мөнгөний уялдаа холбоог сэргээж, төсөв, мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мөн нэг талаас төсөвт нэмэлт орлого бий болгох бол нөгөө талаар Монголбанкны гарч болзошгүй хүүгийн зардлыг  бууруулна. Түүнчлэн, валютын эх үүсвэрээ зөвхөн Монголбанкинд худалдсанаар валютын нөөц тэр хэмжээгээр шууд нэмэгдэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлэх аж. 

Гэрээг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөх ба жил бүрийн эцэст гэрээг дүгнэж, хугацааг сунгаж байхаар зохицуулжээ.

Г.ДАРЬ 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж