Б.Батзаяад байр бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

Б.Батзаяад байр бэлэглэв

Б.Батзаяад байр бэлэглэв

Хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг гавьяат жүжигчин Б.Батзаяагийн бие чилээрхэж, сүүлийн жилүүдэд тайзан дээр гараагүй удсан билээ. Тэгвэл өнөөдөр /2017.12.27/ түүнд Нийслэлээс шинэ байр өгснийг Нийслэлийн соёл, урлагийн газраас гардуулан өгсөн тухай жүжигчин Н.Ариунболд өөрийн фейсбүүк хуудаснаа мэдээлэв. 

‘Мартагдашгүй намар’ киноны Заяа хүүгийн дүрээрээ олонд танигдаж, ард түмний хайртай жүжигчин Б.Батзаяад ийнхүү төрийн дэмжлэг үзүүллээ. 

1951 онд “Хүүхдийн төв театр” байгуулагдаж, хүүхэд залуучуудын соёл урлагийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байсан үе үеийн уран бүтээлчид олон бий. Тэгвэл Б.Батзаяа 1978 онд хуучнаар Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгсөж, тэр жилдээ уг театрт жүжигчнээр ажилд орж байжээ. Тэрбээр хэдэн нөхдийн хамт 1989 оны сүүлээр хошин урлагийн театр байгуулж байсан түүхтэй. Тухайн үед түүнтэй хамт Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Д.Сосорбарам, Б.Туяа, И.Одончимэг, жүжигчин О.Энхтуул, н.Амгалан нарын жүжигчид хошин урлагийн түүхийг эхлүүлж байсан байна. Монголын нийгэм эдийн засгийн доройтолд орж, бүх юм картын системд шилжихэд урлагийн байгууллагууд бүгд хаалгаа барьж байсан тэр жилүүдэд хошин урлагийн тоглолтууд үзэгч ихтэй байсан гэдэг. Тэд орон нутгаар аялан тоглолт хийж, “Монголын нэг өдөр” хэмээх бүрэн хэмжээний шоу хөтөлбөрийг толилуулж, ‘Соёлын төв өргөө’-г дүүргэж байсан түүхтэй. 

Монголын хошин урлаг шинэ шатанд үүсч хөгжсөний 25 жилийн ой 2015 онд тохиосон.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж