Тайландын жуулчдад заан унахгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

Тайландын жуулчдад заан унахгүй байхыг анхааруулав

Тайландын жуулчдад заан унахгүй байхыг анхааруулав

Тайландад аяллын нэгэн хөтөч зааны хөлд гишгүүлж амиа алдсан харамсалтай хэрэг гарсны дараа Хятадын консулын газраас жуулчдад заан унахгүй байхыг анхааруулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Тайландын Паттаяа хот дахь зааны кэмпт Хятадын аялал жуулчлалын компанийн нэгэн хөтөч залуу аялагч руу дайрсан зааныг холдуулах гэж байгаад өшиглүүлж, хөлд нь гишгүүлж амиа алдсан байна.

Харин Тайланд дахь Хятадын консулын газар жуулчдад гадаадад аялахдаа даатгал хийлгэх болон зэрлэг амьтдад ойртохгүй байхыг анхааруулсан юм. Тайландын аялал жуулчлалын байгууллагууд ийм осолд бага хэмжээний нөхөн төлбөр төлдөг боловч даатгалын компаниудын дийлэнх нь эмнэлгийн төлбөрийг төлөхгүй тохиолдол олон гардаг гэнэ.

Амиа алдсан хөтөч залуугийн гэр бүлд зааны кэмпээс 200,000 юань буюу 30,000 ам.долларын нөхөн төлбөр санал болгосон боловч тэд мөнгийг аваагүй байгаа юм байна.

“Бангкок пост” сонинд мэдээлснээр зааны кэмпийн эзэн болон заан сургагчид дээрх хэргийн төлөө ял төлөвлөж байгаа  ажээ.

Эх сурвалж: chinanews

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж