Канье Уэстийн хайртдаа зориулсан ганган чамин, үнэтэй бэлгийн жагсаалт бас нэгээр нэмэгдэв. Энэ жилийн Зул сарын баяраар Ким Кардашиан нөхрөөсөө үнэ бүхий бэлэг хүлээн авчээ.
People сэтгүүлд мэдээлснээр Канье нийт 200 мянган ам.долларын үнэ бүхий Walt Disney, Netflix, Amazon, Apple болон Adidas компанийн хувьцаа бэлэглэсэн байна. Хожим Ким энэ тухайгаа 105 сая дагагчтай Инстаграмдаа нийтэлсэн юм.
Канье эхлээд түүнд Walt Disney-н Мики хулгана, Apple-ын чихэвч, Netflix, Amazon-ы бэлгийн карт, Adidas-ын оймс хийсэн жижиг хайрцаг бэлэглэжээ. Харин хоёр дахь хайрцгийг нээхэд жинхэнэ сюрприз хүлээж байсан гэнэ.
С.ЦЭЛМЭГ