АНУ НҮБ-ын төсвийг танана гэж сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

АНУ НҮБ-ын төсвийг танана гэж сүрдүүлэв

АНУ НҮБ-ын төсвийг танана гэж сүрдүүлэв

НҮБ Иерусалимын статусыг эсэргүүцсэн тогтоолын хариуд АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хэйли тус байгууллагын төсвийг дөрөвний нэг хувиар бууруулна хэмээн сүрдүүлсэн байна.

Ням гаригт гаргасан мэдэгдэлдээ Никки Хэйли ‘Бид цаашид НҮБ-д Америкийн ард түмний өгөөмөр занг ашиглахыг зөвшөөрч чадахгүй” гэжээ.

Никки Хэйлигийн хэлснээр АНУ  НҮБ-ын 2018-2019 оны төсвийг өнгөрсөн энэ оныхоос 285 сая ам.доллараар танахаар хэлэлцэж буй ажээ.

НҮБ-ын хоёр жилийн төсөв 5.5 тэрбум ам.долларын дийлэнх хувийг АНУ санхүүжүүлдэг юм.

АНУ-ын төрийн департаментын албаны хүний мэдээлснээр НҮБ-ын удирдлага болон төсвийн хороо тус байгууллагын байнгын үйл ажиллагааны төсөв, энхийг сахиулах ажиллагааны төсөв, менежментийн асуудлал болон шинэчлэлийн үйл ажиллагааны төсвийн олон асуудлаар зөвшилцөлд хүрсэн байна.

НҮБ-ын өнгөрсөн долоо хоногт АНУ-ыг Иерусалимын талаарх шийдвэрээ цуцлахыг уриалсан тогтоол гаргахад  байнгын төлөөлөгчийн хувьд Никки Хэйли хориг тавьсан билээ.  НҮБ-ын тогтоолд хориг тавьснаас хойш хэдхэн хоногийн дараа Никки Хэйли тус байгууллагын төсвийг танах тухай мэдэгдсэн юм. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, элчин сайдын яамаа Тель-Авиваас Иерусалим руу нүүлгэх шийдвэр гаргасан нь сөргөлдөөний бүс нутагт бөмбөг тэсэлсэнтэй адил үйл явдал болсон юм.

Иерусалим хотын статустай холбоотой асуудал эртнээс Израиль Палестины хоорондох сөргөлдөөний хамгийн эмзэг сэдэв байсаар ирсэн билээ.

Харин НҮБ Трампын энэ шийдвэрийг эсэргүүцэж, шийдвэрээ цуцлахыг уриалсан тогтоол гаргасан. Уг тогтоолыг НҮБ-ын гишүүн 128 улс дэмжсэн билээ. Харин АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хэйли тогтоолыг дэмжсэн орнуудыг АНУ анхааралдаа авахаа мэдэгдсэн.

Харин энэ үеэр Цагаан ордонд Зул сарын баяр тэмдэглэж байсан Трамп Никки Хэйлигийн үйлдлийг дэмжиж, “Бидний эсрэг санал өгч л байг. Бидэнд мөнгөө хэмнэх боломж гарч байна. Санаа зоволтгүй” гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж