Өвчин намдаах эм авч явсан Их Британийн нэгэн эмэгтэйг Египетийн шүүх мансууруулах төрлийн бодис тээвэрлэсэн гэж үзэж, гурван жилийн хорих ял оноож, 5,611 ам.доллартай тэнцэх мөнгөн торгууль ноогдуулсан байна.
Лаура Пламмер аравдугаар сард Улаан тэнгисийн эрэг дэх Хургада олон улсын нисэх буудалд буухдаа тээшиндээ өвчин намдаах tramadol эмийн 290 ширхэг шахмал авч явсны улмаас саатуулагдсан ажээ.
Пламмерт Египетийн прокурорын газраас мансууруулах төрлийн бодис биедээ авч явсан, тээвэрлэсэн гэж ял төлөвлөсөн юм. Харин бүсгүйн өмгөөлөгч түүнийг орчуулгын алдаанаас болж шүүгчийн асуултад буруу хариулт өгсөн гэж өмгөөлсөн байна.
Tramadol эмийг олон улсад өвчин намдаахад хэрэглэхийг зөвшөөрдөг боловч Египетэд энэ эмийг хориглодог ажээ. Пламмер энэ эмийг нурууны өвчтэй нөхөртөө өгөхөөр авч явсан гэж мэдүүлсэн байна. Өмгөөлөгч хэлэхдээ бүсгүйн авч явсан эм Их Британийн аялагчдын авч явахыг хориглосон эм, эмийн бодисын жагсаалтад багтдаггүй гэж мэдүүлсэн боловч шүүх үүнийг харгалзаж үзээгүй гэнэ. Пламмерыг Египетэд баривчлагдсанаас нэг сарын дараа Их Британи Египет рүү аялагчдад дээрх эмийг тээвэрлэх нь хууль бусад тооцогдоно гэдэг анхааруулга гаргасан байна.
Пламмер Египетийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: CNN