“Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэн уран сайхны киногоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.
1900-аад оны эхэн үеийн монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг тухай өгүүлэх “Солиот эх” уран сайхны кино ирэх баасан гаригт буюу энэ сарын 29-ний өдрөөс эхлэн бүх кино театруудаар гарч эхэлнэ. Энэхүү кинонд хүний мөс чанар, баян хоосны ялгаа, амьдралын үнэ цэнэ хамгийн чухал нь үхтэл үрийнхээ төлөө зүтгэдэг эх хүний дайчин бөгөөд уян зөөлөн чанар нинжин сэтгэлийг харуулжээ.
“Солиот эх” уран сайхны киноны гол дүрд жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү, Д.Цэрэндарьзав, Г.Тэнүүн-Эрдэнэ, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон байна.
Киноны найруулагчаар гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсераар Н.Онон ажилласан бөгөөд уг бүтээлийг дэлгэцийн бүтээл болгох албан ёсны гэрээг зохиолч Ванг Хэнг Житэй хийжээ.