Нууцаар баяр тэмдэглэж явсан цагдаа нарын нэг нь амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

Нууцаар баяр тэмдэглэж явсан цагдаа нарын нэг нь амиа алджээ

Нууцаар баяр тэмдэглэж явсан цагдаа нарын нэг нь амиа алджээ

Ховд аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид хариуцлага алдаж нэг эрүүгийн төлөөлөгч зам тээврийн ослоор амиа алдсан хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хэсэг цагдаа нар нууцаар шинэ жилийн баяраа тэмдэглэж яваад нэг нь зам тээврийн осолд орсон аж.

Хэргийг Авлигатай тэмцэх газарт эрүү үүсгэн шалгаж байна. Харин Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав тушаал гаргаж, хариуцлага алдсан Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд дарга нарыг өчигдөр /2017.12.27/ ажлаас нь чөлөөлснийг албаны эх сурвалж мэдээлэв.

С.Баатаржав дарга байгууллагынхаа дотоод хяналт, сахилга батыг сайжруулж, нийтийн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд хариуцлагатай ажиллахыг үүрэг болгосон. Гэтэл Ховд аймгийн цагдаа нар даргынхаа үүргийг үл тоон баяр тэмдэглэж яваад нэг нь амиа алджээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж