Ням гаригт автобусаар үнэгүй үйлчлэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

Ням гаригт автобусаар үнэгүй үйлчлэхээр болжээ

Ням гаригт автобусаар үнэгүй үйлчлэхээр болжээ

Нийслэлийн иргэдэд зориулсан “Шинэ жилийн баярын цэнгүүн” ирэх ням гаригт буюу арванхоёрдугаар сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайд болно. Олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахыг Нийслэлийн тээврийн газраас төлөвлөсөн байна. Баярын арга хэмжээ өндөрлөсний дараа Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолоос 18 чиглэлд автобус гаргаж, иргэдэд үнэгүй үйлчлэхээр төлөвлөж байгаа аж. Тодруулбал, Сүхбаатарын талбай – Шархад, Баянхошуу, Улаанчулуут, Орбит, Хайлааст, Чингэлтэй зэрэг чиглэлд 18 автобус гарч иргэдэд үйлчлэх юм байна. 

Д.Сүхбаатарын талбайн “Сүлд мод”-ны гэрэл асаах арга хэмжээ арванхоёрдугаар сарын 15-ны шөнө болсон иргэд олноор цугларсан. Тэгвэл ирэх ням гаригт “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг хийхээр болж, олон нийтийн соёлын арга хэмжээг иргэдэд үзүүлэхээр болжээ. 

Дашрамд дуулгахад, 2017 оны арванхоёрдугаар сарын 29, 30, 31 болон 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүд амралтын өдрүүд таарч байгаа бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн, амралтын өдрийн хуваариар үйлчилгээнд гарах аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж