Бразил Венесуэлийн ахлах дипломатч Жерардо Делгадог хөөж гаргах болсноо мэдэгдлээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Венесуэль Каракаст суугаа Бразилын элчин сайд Рай Перейраг хөөж, тус улсад дахин ирэхийг хориглосон шийдвэр гаргажээ. Венесуэль Бразилыг зүүний үзэл баримтлалт ерөнхийлөгч асан Дилма Руссеффийг хууль бусаар огцруулсан гэж буруутгасан юм.
Венесуэль мөн Канадын хэргийг түр хамаарагчийг улсынх нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэмээн улсаасаа хөөн гаргасан билээ.
Венесуэлийн дээрх шийдвэрийн хариуд Канад тус улсын хэргийг түр хамаарагч Ангел Херрераг мөн улсаасаа явахыг шаарджээ.
Бразилийн ерөнхийлөгч асан Дилма Руссефф огцорсноос хойш Венесуэльтэй харилцах харилцаа муудсан билээ. Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Дилма Руссеффийн огцорсон явдлыг барууны үзэлтнүүдийн хуйвалдаан гэж нэрлэсэн юм.
Венесуэлийн тал мэдэгдэл хийхдээ “Бразилын засгийн газар үндсэн хуулийн зарчмыг эвдэхээ зогсоохоос нааш хоёр орны харилцаа сайжрахгүй” гэжээ. Харин Бразилийн засгийн газар Венесуэлийн дээрх шийдвэрийн хариуд “Ерөнхийлөгч Мадурогийн авторитари дэглэм үнэн нүүр царайгаа дахин илчиллээ” хэмээжээ.
Бразил, Канад улсууд Мадурогийн социалист засгийн газрыг сөрөг хүчнээ дарлаж, хүний эрхийг зөрчсөн хэмээн буруутгаж байна.
эх сурвалж: BBC