Пёнчаны олимпийн үеэр халдлага үйлдэж болзошгүй сэжигтнүүдийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Пёнчаны олимпийн үеэр халдлага үйлдэж болзошгүй сэжигтнүүдийг илрүүлжээ

Пёнчаны олимпийн үеэр халдлага үйлдэж болзошгүй сэжигтнүүдийг илрүүлжээ

Пёнчаны өвлийн олимпийн аюулгүй байдлыг сахих үүднээс Өмнөд Солонгосын албаны хүмүүс террорист бүлэглэлтэй холбоо сүлбээ бүхий гадаадын таван орны 17 иргэнийг албадан гаргасан байна. Тэдний нэг нь Зүүн өмнөд болон Төв Азийн улсын иргэн байсан гэж Өмнөд Солонгосын Цагаачлалын албанаас мэдэгджээ.

Тэд БНСУ-ын Терроризмын эсрэг хуульд нэр нь дурдагдсан олон улсын террорист бүлэглэлийн гишүүд, мөн олон улсын тагнуулын байгууллагын сүлжээгээр эрэн сурвалжлагдаж буй этгээдүүд байсан гэнэ. Цагаачлалын албанаас албадан гаргасан хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

“Олимпийн үеэр террорист үйл ажиллагаа зохион байгуулж болзошгүй гадаадын 17 иргэнийг БНСУ-аас албадан гаргасан. Дэлхийн 50 орны тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, мэдээлэл солилцсоны дүнд сэжиг бүхий этгээдүүдийг илрүүллээ” гэж албаны хүн мэдээлжээ.

Түүнчлэн олимпод оролцох зарим улс орнууд тамирчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс бэлтгэгдсэн тусгай ажилтнаа илгээхээр болсон байна.

Харин Өмнөд Солонгосын талаас Пёнчан болон Ганнюн дахь олимпийн цэнгэлдэх, талбайн орчимд зэвсэглэсэн цагдаа, цэрэг, аврагчдыг дайчлан, бэлэн байдалд ажиллуулж байгаа ажээ. Олимпийн үеэр цэнгэлдэхийн эргэн тойронд 5000 цагдаа 24 цагийн турш хамгаалалтад гарах гэнэ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж