Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож байна. Харин эдгээр өдрүүдэд дөрвөн хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Түүнчлэн шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлгэшээдэг. Иймээс шинэ оны өглөө нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийн нутгийг ихээр зорьдог.
Энэ үеэр замын цагдаагийнхан хамгаалалтад гарч, хөдөлгөөний зохицуулалт хийж ажиллах аж.

Иймд иргэн та замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрэм болон зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцоорой. Мөн зам, уул даваа хальтиргаа гулгаатай буй тул тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж явганаар гарахыг цагдаа нар зөвлөв.

Ингэхдээ тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулж уулзвар гарц хааж, нэгдүгээр эгнээ зэрэгт байрлуулахгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулав.

Шинэ жилийн баярын өдрүүдэд гэмт хэрэг, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээллийг 102 болон албаны 93021124 дугаарын утсуудаар хүлээн авч байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж