Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр визгүй зорчих асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр визгүй зорчих асуудлыг хэлэлцэж байна

Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр визгүй зорчих асуудлыг хэлэлцэж байна

Ирэх жил болох спортын том үйл явдлын нэг хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр хөлбөмбөгийн хорхойтон гадаадын иргэдийг визгүйгээр зорчуулах асуудлыг ОХУ-ын Засгийн газар хэлэлцэх гэж байна.

“Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр гадаадын иргэд тодорхой заасан хугацаанд ОХУ-ын нутаг дэвсгэр рүү визгүй зорчих боломжийг судалж байна. Визгүй зорчих эрхийг цаасан хэлбэрээр ч, электрон хэлбэрээр ч олгох боломж байж болох тухай ярьж байна. Тодорхой хугацаа гэдэг нь тэмцээн эхний тоглолтоос урагш10 хоногоос эхэлж, сүүлчийн шигшээ тоглолт болох өдрийг дуустал юм” хэмээн албан мэдээнд өгүүлжээ.

Мөн үүнээс гадна тэмцээнийг сурвалжлах албан ёсны эрхтэй сэтгүүлчдэд тэмцээнтэй холбоотойгоор тусгайлан гаргасан маршрутаар явах төмөр замаар үнэгүй зорчих эрх олгох асуудлыг бас хэлэлцэх юм.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж