Өнгөрч буй 2017 онд оросуудад хамгийн их хоногшсон сэдэв юу байсан талаарх санал асуулгыг “Ромир” төв явуулжээ.
Санал асуулгаар 2017 онд Оросын цэргүүд Сирийг чөлөөлөх цэргийн ажиллагаа явуулсан нь хамгийн их хоногшин үлдсэн болох нь тогтоогджээ. Удаад нь Октябрийн хувьсгалын 100 ижлийн ой, эдийн засгийн хямрал гэсэн сэдэв байлаа хэмээн “Ромир” төвөөс РИА Новости агентлагт мэдээлсэн байна.
Санал асуулгад оролцсон иргэдийн дөрөвний нэг нь оросууд Сирид Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэж ялалт байгуулсан нь сэтгэлд хоногшин үлдсэн гэж хариулжээ.
Эдгээрээс гадна ОХУ-ын бүрэлдэхүүн дэх засаг захиргааны нэгжийн Амбан захирагч нарыг сольсон, Оросын тамирчдын сэргээшийн дуулиан, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Алексей Улюкаевын хэрэг, Украиныг тойрч тавигдсан Журавокоос Миллерово хүртэл тавигдсан төмөр замын сэдвүүдийг бас нэрлэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ