Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

Амурын бар зугаалжээ

Амурын бар зугаалжээ

Приморийн Үндэсний паркийн бар ойгоосоо гарч ирэн замын хажуугаар “зугаалсан”-ыг хажуугаар нь зорчиж явсан иргэд харан дүрсийг нь бичиж авчээ. Үндэсний паркийн Хэвлэлийн албанаас мэдээлснээр Leo 69F нэртэй эм бар ийнхүү зугаалжээ.

“Паркийн хажуугаар өнгөрч явсан иргэдэд дэлхийд ховордсон Амурын барын дүрсийг буулгах аз тохиосон байна. Бичлэгээс харахад бар машины зам их ойртож ирсэн нь энэ зэрлэг амьтны хувьд ер бусын үйлдэл юм. Бид бичлэгийг нарийвчлан үзээд энэ бол Leo 69F гэсэн бүртгэлтэй эм бар болохыг тогтоосон” хэмээн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.

Бичлэгийг Приморийн Хасан дүүргийн Барабаш тосгоны ойролцоо хийжээ. Энэ бичлэгийн ачаар Leo 69F эсэн мэнд байгааг байгаль хамгаалагчид олж мэджээ. Түүнийг 2008 онд хяналтын камерын тусламжтайгаар бүртгэн авснаас хойш огт хараагүй байжээ.

эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж