Ньюс хөтөч: ОБЕГ-аас мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.27-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: ОБЕГ-аас мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: ОБЕГ-аас мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 27

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ

Буд гараг. Билгийн тооллын 9, Дэлгэрүүлэгч одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • Оны шилдэг хүүхэд шалгаруулах үйл ажиллагааны 10 номинацид шалгарсан шилдэг 38 хүүхдийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд хүлээн авч уулзан, батламж, гарын бэлэг гардуулна.

10.00

  • Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд зүүн, баруун аймгуудын нутгаар их хэмжээний цас орж, хүйтний эрч чангарах төлөв гарсан байна. Баяр, амралтын өдрүүдэд болзошгүй аюул, ослоос хэрхэн урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангах талаар иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хэвлэлийн бага хурал Онцгой байдлын ерөнхий газарт болно.

12.30

  • Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдлын талаар Нэгдсэн эмнэлэг дээр мэдээлэл хийнэ.

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР

  • Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид ‘Арван хоёр сар’ жүжгийг толилуулна. Тасалбарын үнэ 15000 төгрөг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж