"Газар идэх гэж байгаа мэт буруу мэдээлэл цацсан"

Хуучирсан мэдээ: 2017.12.26-нд нийтлэгдсэн

"Газар идэх гэж байгаа мэт буруу мэдээлэл цацсан"

"Газар идэх гэж байгаа мэт буруу мэдээлэл цацсан"

Төмөр замын вокзалын хажууд байрлах “1000 машины зах”-ын авто худалдаа эрхлэгчид өчигдөр мэдээлэл хийсэн. Харин дээрх мэдээллийг үгүйсгэж “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс өнөөдөр /2017.12.26/ мэдээлэл хийлээ.


“1000 машины зах” нэртэй энэхүү газар нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшлийнх аж. Ингээд тухайн газарт Улаанбаатар хотын шинэ зорчигч үйлчилгээний төв буюу вокзалын шинэ барилгыг шинээр барихаа төлөвлөснөө албаныхан мэдэгдлээ.

Улаанбаатар хотын удирдлагууд анх төлөвлөхдөө 300 мянган хүнтэй байхаар тооцоолж одоогийн байгаа вокзалыг барьсан гэнэ. Гэтэл Улаанбаатар хот 1.3 сая орчим хүнтэй болсон. Тиймээ иргэдийнхээ  хэрэгцээг хангахуйц орчин үеийн төмөр замын вокзал барихаар тус газрыг Нийслэлийн засаг даргаас Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт олгосон байна.  Ингээд “Даяар хас” компанитай 2006 оноос эхлэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг түрээсийн гэрээ байгуулж, түр хугацаанд ашиглуулж байжээ.  Гэтэл 2013 онд тухайн үеийн Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Үүл автомашины худалдааг хотоос гаргах захирамж гаргасан. Энэ үеэс тус компани түрээсийн төлбөрөө төлөхгүй өдийг хүртэл маргах болсон байна.


Маргааныг гурван шатны шүүхээр хэрхэн шийдсэн талаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөх О.Баясгалангаас товч тайлбар авлаа.

-Анхан болон давж заалдах шатны шүүхээс автомашин худалдаачдыг албадан нүүлгэх шийдвэр гарсан гэв үү?

-Тийм. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Э.Бат-Үүл засаг даргын захирамжид гомдол гаргасныг нь хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн засаг дарга С.Батболдын гаргасан албадан нүүлгэх тухай шийдвэрт мөн энэ компани болон автомашины ченж нар гомдол гаргаж, шүүхэд хандсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү Улаанбаатар хотын засаг даргын захирамж ИТХ-ын тогтоол, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд бидний талд байна. Тийм учраас манай газар дээр машин худалдан борлуулж байсан иргэд эдгээр машинаа сайн дураараа аваач ээ. Юу юугүй албадах үйл ажиллагаа явуулаагүй, мэдэгдэл өгөөд хүлээж байгаа үед зөв шийдвэр гаргахыг хүсэж байна. Өчигдөр эдгээр худалдаачид хэн дуртай хүмүүс нь газар идэх гэж байгаа юм шиг янз бүрийн буруу мэдээлэл цацсан. Тиймээс шинэ жил болох гэж байгаа энэ үед иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан мэдээлэлд үнэн зөв хариулт өгөх гэж өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна.

‘Улаанбаатар төмөр зам’ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга Б.Гүнчин-Иш хэлэхдээ ““Даяар хас” компани биднээс үндэслэлгүй их мөнгө авсан. Машин бүрээс 250 мянган төгрөг авч доод талбайг нь бетондсон гэх мэт өргөдөл гаргасан. Энэ асуудлуудыг манай цагдаагийн хэлтэст шалгаж байна” гэсэн юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж