Үндэсний үйлдвэрт ноосоо тушаасан малчдад урамшуулал олгох шийдвэрийг УИХ-аар гаргасан. Энэ онд малчид 20.111 кг ноосыг үндэсний үйлдвэрүүдэд тушааснаар 22.4 тэрбум төгрөгийн урамшуулал авах боломжтой болжээ. Нийт 86465 малчны мэдээлэл баталгаажсанаар ноосны урамшуулал авах болж байгаа аж.
Ноосны урамшуулалдаа малчид тэжээл авах мөн боломжтой. Энэ тохиолдолд малчин нь малын тэжээлийг ноосны урамшууллын мөнгөөр солихыг хүссэн хүсэлтийг бөглөж, баталгаажуулан, Мал эмнэлэг үржлийн тасгийн зөвшөөрлийг тэжээлийн борлуулагч компанид өгч тэжээл авах боломжтой байхаар зохицуулалт хийж буй ажээ.
Г.ХОРОЛ