Капитрон банкны 16 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөр амжилттай явагдаж дууслаа.
Энэхүү хөтөлбөрийн сүүлийн саятан буюу 7 дахь азтанг 2017 оны 12-р сарын 18-ний өдөр “Эх орон” телевизээр шууд дамжуулан тодруулсан бөгөөд энэ удаагийн 1 сая төгрөгийн азтанаар Капитрон банкны “Шонхор” салбарын харилцагч А.Мөнгөнцэцэг тодорсон билээ. /“Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн 7 дахь долоо хоногийн азтаны тохирлын бичлэгийг https://www.facebook.com/EkhoronHDTV/videos/2082362681985673/-с үзнэ үү./
Азтан А.Мөнгөнцэцэгт Капитрон банкны “Шонхор” салбарын захирал Н.Гэрэлмаа өнөөдөр урамшууллын батламжийг гардуулан өгч, баяр хүргэсэн юм. 2017.11.06 – 2017.12.18 – ны өдөр хүртэлх хугацаанд Капитрон банкны картаараа гүйлгээ хийсэн эсвэл дээрх хугацаанд карт шинээр нээлгэсэн хүн бүр энэхүү урамшууллын хөтөлбөрт хамрагдаж азтан болсоор байна.
Капитрон банкнаас нийт 7 долоо хоногийн турш 7 саятанг тодруулснаас гадна картын урамшууллын хөтөлбөрт хамрагдсан нийт харилцагчдын дундаас нэг “Супер” азтанг тодруулж, “Хосоороо АВАТАР аялалаар аялах эрх”-ээр бэлэг барьсан юм.
Картын урамшууллын хөтөлбөрийн нийт азтангууддаа болон урамшуулалт хөтөлбөрт хамрагдсан харилцагч нартаа айлчлан ирж буй 2018 ондоо ажил үйлс нь өөдрөг, аз хиймориор дүүрэн байхыг хүсэн ерөөе.